|
|
бет | 2/2 | Дата | 19.05.2023 | өлшемі | 0,64 Mb. | | #94857 |
| Байланысты: кендебайХэлэлцсэн асуудал:
Хилийн цэргийн 0165-р ангийн ахмад хилчин Б.Кендебайг Казак түмний уламжлалт Наурыз баярыг тохиолдуулан төрийн одон, медалиар шагнуулах талаар хэлэлцэв.
Ахмадын хорооны дарга Х.Өлзийсайхан: Хилийн цэргийн 0165-р ангийн төв болон хилийн заставуудад тасралтгүй 32 жил жолоочоор ажилласан Б.Кендебайг Казак түмний уламжлалт Наурыз баярыг тохиолдуулан “Цэргийн гавъяаны одон”-гоор шагнуулахаар тодорхойлох асуудлыг өнөөдөр та бүхнээр хэлэлцүүлж байна. Ахмадын хорооны даргын хувьд миний бие бүрэн дэмжиж байна.
Тэргүүлэгч гишүүн Б.Өөхий: Миний бие Б.Кендебайтай хамт ажиллаж байсан эзэмшсэн тээврийн хэрэгслээ байнга бэлэн байлгадаг, хилийн цэргийн болон салбар байгууллагын олон удаагийн хөдөлмөрийн аваргаар шалгарч байсан, олон арван цэрэг жолооч нарыг дадлагажуулж зааж сургаж байсан багш дадлагажуулагч учраас төр засаг хөдөлмөрийг нь үнэлэх учиртай гэж бодож байгаа тул дэмжиж байна.
Тэргүүлэгч гишүүн А.Сетерхан: Б,Кендебай нь олон жил хилийн анги, заставт ажиллахдаа ямар нэгэн зөрчил гаргаж байгаагүй бөгөөд хил хамгаалах байгууллага болон яамдын шагнал авч байсан, Хилийн цэргийн болон байгууллагын олон удаагийн аварга болж байсан, хөдөлмөрөө Монгол улсын төр, нийгэмд шингээсэн хүн учраас түүнийг Төрийн одон, медалиар шагнахад тодорхойлох асуудлыг бүрэн дэмжиж байна.
Тэргүүлэгч гишүүн Ч.Нагнаа: Б.Кендебай нь өндөр уулын бартаат замд тээвэр хийж, жолоочоор ажиллаж, хил хамгаалах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан хүн юм. Тэр олон жил ажилласан туршлагатай тээвэрчин хүн учраас “Цэргийн гавъяаны одон”-гоор шагнуулах асуудлыг бүрэн дэмжиж байна гэж үзэл бодлоо илэрхийлсэн бөгөөд хуралд оролцсон бусад гишүүд ч санал нэгтэйгээр дэмжиж байгаагаа илэрхийлэв.
Ахмадын хорооны дарга Х.Өлзийсайхан: Та бүхэн саналаа хэлж дууссан бол одоо ахмад хилчин Б.Кендебайг “Цэргийн гавъяаны одон”-гоор шагнуулах асуудлын дагуу санал хурааж эхлэе хэмээн санал хураахад хуралд оролцсон нийт гишүүд нэгэн зэрэг гараа өргөж хамт олны 100 хувийн саналаар дэмжигдэв.
Шийдвэрлэсэн нь: Ахмад тээвэрчин Б.Кендебайг Казак түмний уламжлалт Наурыз баярыг тохиолдуулан “Цэргийн гавъяаны одон”-гоор шагнуулахаар холбогдох газарт уламжлахаар шийдвэрлэв.
Тэмдэглэл хөтөлсөн:
Тэргүүлэгч гишүүн А.Сетерхан
Танилцсан:
Ахмадын хорооны дарга Х.Өлзийсайхан
Достарыңызбен бөлісу: |
|
|